БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА

Г.Оюунтуяа
39 минутын өмнө

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.БАЛЖИННЯМ агсны нэрэмжит “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” шалгаруулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, 2026 оны шилдгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Спорт клубын зөвлөх Доржийн Ганбаатар шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, НЭГ САЯ ТӨГРӨГ бүхий шагналыг гардууллаа

30 гаруй жил спортоор амьсгалж, хөлбөмбөгийн хөгжилд зүтгэсэн түүний хөдөлмөр, зүтгэл шавь нарынх нь амжилтаар ийнхүү үнэлэгдлээ.

Сүүлийн хоёр жилийн онцлох амжилтууд:

2025 он
• Өсвөр үеийн Лигийн тэмцээн – 14 нас: хүрэл медаль
• Сэлэнгэ аймгийн АШТ – 15 нас: алтан медаль
• 12 нас: хүрэл медаль
• 10 нас: хүрэл медаль

2026 он
• “Мөрөөдлийн гоол” тэмцээн, Дархан хот – 15 нас: алтан медаль
• “Намрын тойрог” өсвөр үеийн тэмцээн
12 нас: алтан медаль
9 нас: хүрэл медаль
15 нас: хүрэл медаль

Өнөөдөр Сайхан сумын Хөтөл хотын Спорт клубт 9, 12, 15 насны ангиллаар хөлбөмбөгийн секц хичээллэж, 60 хүүхэд тогтмол хамрагдаж байна. Хүүхэд бүрийн мөрөөдлийг дэмжиж, спортоор дамжуулан сахилга бат, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг төлөвшүүлж буй олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж буй Д.Ганбаатар багшдаа 2026 оны “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” шагнал хүртсэнд халуун баяр хүргэе!


Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, шавь нарынх нь спортын замналд илүү их ялалт хүсье

"ЭРДЭНЭБАТЫН БАЛЖИННЯМ САН" ТББ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 39 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 1 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 3 цагийн өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 3 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 18 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 18 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 20 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 21 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 21 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 22 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 22 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 23 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02