Өнөөдөр болох үйл явдал
Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар энэ сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
08:00 цагт: УИХ-ын Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт: Тарган Бандида Цэвэлванчигдоржийн мэндэлсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
10:00 цагт: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт “Улаанбаатар зочид” буудалд болно.
10:00 цагт: “Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт НЭМҮТ-д болно.
11:30 цагт: “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас Нийгэмд тулгамдаж байгаа донтолтын эсрэг Сэргэлтийн дуу хоолой үндэсний хөдөлгөөн зарлаж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
15:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.