БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2026.09.21/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллаж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв, эмнэлзүйн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө бол барилга, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц. Эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй. Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо.
Тэрээр:
Бидний зорилго зөвхөн эмнэлэг барих биш-тогтолцоо бий болгох.
Зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш-тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэх.
Зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх биш- түүнийг эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыгбий болгох.
Хамгийн гол нь зөвхөн өвчнийг эмчлэх биш- хүн төвтэй тусламж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх.

Энэ бүхнийг нэг дор уялдуулж чадах орчин бол их сургуулийн эмнэлэг юм.

Иймээс Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
No Brand энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо 4 цагийн өмнө
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 5 цагийн өмнө
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 6 цагийн өмнө
ОБЕГ: 8 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 6 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 8 цагийн өмнө
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 2026/09/18
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА 2026/09/18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ 2026/09/18
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/18
"ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/17
ТӨВ БАНК: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/09/17
Н.УЧРАЛ: Ю.ЦЭДЭНБАЛЫН АЖИЛ, АМЬДРАЛААС СУРГАМЖ АВЧ ХХI ЗУУНЫ СОРИЛТУУДЫГ ДАВАН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ЗАМД ТҮҮЧЭЭЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД НОГДОЖ БАЙНА 2026/09/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 2026/09/17
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/17
ҮЙЛ ЯВДАЛ: “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол болно 2026/09/17