БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа

Г.Оюунтуяа
2026/09/11

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг бүр нь 56 сая төгрөгийн үнэтэй хогийн бункер олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул тайлбар хийжээ. Тэрээр:

-Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав бий. Үүнийг бид хөрсний гүнд бохирдол оруулахгүй байлгах үүднээс зузаан зэвэрдэггүй төмрөөр хийлгэсэн. Ёстой нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг. Зарим талаараа шалгарсан стандарт үнэтэй байдаг.

Хэдэн зуун айлын ууттай хог нийлсэн зундаа ялаа шавж өт цацчихсан, өмхий үнэртэй хогийн цэг нэртэй сараалжин хашааны дэргэд хүүхдүүд тоглож, ахмадууд салхилдаг. Энэ бол өнөөдрийн байшин хорооллын дүр зураг. Үүнээс салъя, халъя гэсэн зорилгоор ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулж эхэлсэн.

Дараагийн асуудал хүн цаг, хөдөлмөрийн орчин, процессоос үүдэлтэй урсгал зардал. Ний нуугүй хэлэхэд бээлий угласан гараараа хог самардаж, хүрздэж, үнэр танарт нь дасах шахуу болсон ТҮК, тохижилтын ажилчдаа бид бодсон. Нэг хотхоны хогийг ачихад өмнө нь 40 орчим минут зарцуулдаг байв. Одоо ердөө 10-15 минут. Ажилтан гар удирдлагаар краныг ажиллуулж, газар доорх савыг бүхлээр нь өргөөд хогийг шууд машин руу юүлдэг. Гар оролцоо бага.

Удаах нь бензин тос эргэлтийн зардал. Дүүргийн ажил мөнхийн хөдөлгүүр шиг. Та гэртээ хогоо хонуулахгүй хаядаг шиг ачигч нар тухайн өдөртөө багтааж ачилтаа хийнэ. Нэг хогийн цэг дээр 40 минут зарцуулдаг гэж бодохоор нийт хогийн цэгийг дуусгана гэхээр хэр их сунаж, хугацаа шаарддаг нь ойлгомжтой. Энэ бүрийн ард зарцуулах бензин, ажиллах техникийн нөөц гээд урсгал зардал бодогдоно. Ачилтын хугацаа хэмнэгдэхийн хэрээр тухайн шөнө ачих хугацаа богиносно. Ачилтын машины эргэлтийн давтамж ч буурна. Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулдаг. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм. Хог ч үүнтэй адил.

Нөгөө талдаа хүн бүр хардах эрхийн хүрээнд төсвийн асуудал яригдаж байна. Аливаа ажил, тендер худалдан авалтын үнэд Барилга хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт эхэнд хийгддэг. Энэ ажлыг ийм зураг төслөөр, ийм материал ба ажлын хэмжээгээр хийхэд ойролцоогоор ийм өртөг шаардлагатай гэдгийг норм, стандарт, үнэ тооцоотой нь тулгаж шалгадаг. Ухаалаг хогийн сав магадлангаар орсон. Үүнд ил харагдах хогийн савнаас гадна суурилуулалтын зардал, угсралт, зураг төсөл, гадна тохижилт, ухаалаг контрол гээд цөм багтсан.

Хүн ам төвлөрсөн метрополитан энэ хотод хогон дунд амьдардаг, менежмент байхгүй гэх асуудлыг цэгцэлье, дүүрэгтээ шийдье гэж эхэлсэн энэ ажлаа ингэж тайлбарлалаа гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 4 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 4 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 5 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22