БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ


2026 оны төсвийг хэлэлэцэж буй энэ үед  УИХ-ын гишүүн Ө.Шижир  цахим хуудаснаа  байр сууриа ийнхүү илэрхийлжээ. 

Тэрбээр "Төрийн хөрөнгө, баялгийг удирдаж, менежмент хийх ёстой байгууллага хэр үрэлгэн бэ гэдгийг ганцхан жишээгээр харуулья! Чононд хонь хадгалуулна гэдэг шиг л….

“Эрдэнэс Монгол” ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болж нэрээ сольсон ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн тайланд анхаарал татахуйц хэд хэдэн асуудлыг дурджээ.

Менежмент хийх зөвхөн энэ компанийн л удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг.

Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум 749 сая, 2025 онд 451 тэрбум 34 сая төгрөг зарцуулсан бол, 2026 онд 531 тэрбум 512 саяыг төсөвлөсөн. Одоо бараг үрээд дуусаа биз.

Зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК менежмент хийдэг нэрийн дор дангаараа 2025 онд 86 тэрбум 650 сая төгрөгийн зардалтай ажилласнаас ерөнхий удирдлагын зардал нь 49 тэрбум 364 сая байгаа нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна. Намаасаа томилогдож очиж байгаа захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна.

Уг нь “Эрдэнэс Монгол”-ын үндсэн зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг нэгдсэн менежментээр хангаж, үр ашигтай ажиллуулах. ЗГХЭГ-н дарга нарын удирдлаганд харьяалагдаж ирсэн.

Гэтэл 2025 оныг хүртэл харьяа 39 компаниас зөвхөн 7 компанитай менежментийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч зөвхөн 3 компаниас менежментийн төлбөрт 55 тэрбум 835 сая төгрөг авсан байна. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллаж буй цөөн компанитай менежментийн гэрээ байгуулж, төлбөр авч байгаа атлаа алдагдалтай, ашиггүй ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай ажиллуулах чиглэлд менежментийн гэрээ байгуулан ажиллаагүй байна. Тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр хуруугаа ч хөдөлгөөгүй гэсэн үг.

Энэ нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд ашигтай ажиллаж буй компаниудаас менежментийн төлбөр нэрээр орлого төвлөрүүлж, төрийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа үйл явдал.

Нэгдлийн хүрээнд хамгийн ноцтой нь 918 тэрбум 751 сая төгрөгийн худалдан авалтыг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй мэдээллийг хоцроож ирүүлсэн аудитын тайланд дурджээ. Ийм хэмжээний худалдан авалтын мэдээлэл хугацаандаа ил тод болоогүй нь худалдан авалтын үйл явц, хяналт болон ашиг сонирхлын зөрчил байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

"Эрдэнэс Монгол” нэгдэл 484 сая төгрөгийн хэвлэл мэдээллийн зардлыг 2025 онд гаргасан байна. Энэ компанид сурталчилгаа хийж борлуулах бүтээгдэхүүн нэг ч байхгүй.

Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн харьяалал, чиг үүрэгт хамааралгүй байгууллагуудын албан бичгийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2 зөвлөх болон бусад байгууллагуудын гадаад албан томилолтын зардалд 70 сая 825 мянган төгрөгийг тус тус өөрийн төсвөөс гарган зарцуулсан байх жишээтэй. Энэ бол зүгээр л нэг компанийн жишээ.

Тэгээд удирдлагууд нь бүгд эрх барьж буй намаас томилгоотой. Дүлий хүнд дүрс харуулах, сохор хүнд өнгө үзүүлэх гэж л энэ" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 4 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 4 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 5 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22