БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Admin
57 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Нагояагийн Аж үйлдвэрийн Их сургуулийн Ерөнхийлөгч, хатагтай Такаги Хироэ тэргүүтэй судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Tөрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол орны эрс тэрс уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн салбарын шинэ хөгжилд техник, технологийн дэвшлийг ашиглах, салбарын бодлого боловсруулахад шинжлэх ухаанд тулгуурласан үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл ашиглах хэрэгцээ шаардлага байгаа талаар онцоллоо.

Япон Улсын Нагояагийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн судлаачдын зүгээс жижиг хэмжээтэй CO₂ (нүүрстөрөгчийн хий) хэмжигч төхөөрөмжийг танилцуулсан бөгөөд Япон Улс болон Вьетнам Улсад туршин хэрэгжүүлж буй талаар дурдлаа. 

Мөн дээрх төхөөрөмжийг ашиглан Монгол орны бүс нутгийн онцлогийг харгалзан, бэлчээрийн болон хөдөө аж ахуйн эдэлбэр газрын нүүрстөрөгчийн хийг харьцуулан хэмжих судалгааг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг харилцан солилцох боломжтой талаар хэлэлцэв. 

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэхүү төхөөрөмжийг цаашид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт судалгааны зорилгоор турших, түүнчлэн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг буурах чиглэлээр судалгаа, туршилтыг ажлыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ 17 минутын өмнө
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 57 минутын өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -4 Omar al-Bashir 1 цагийн өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 1 цагийн өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 1 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ 3 цагийн өмнө
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 20 цагийн өмнө
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE 21 цагийн өмнө
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ 21 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее 21 цагийн өмнө
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) 21 цагийн өмнө
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй 23 цагийн өмнө
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна Өчигдөр
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр