БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

Г.Оюунтуяа
2026/08/21

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов.

2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Бид энэ боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсаас санхүүжилт татан, бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд дэвшүүлэх зорилготой ажиллаж байна.

Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.

Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов. 

Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 23 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 1 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 1 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22