БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЖ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ


Яармагийн шинэ гүүр ашиглалтад орж, өнөөдрөөс зорчих хэсгийн хөдөлгөөнийг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн Зсаг дарга Х.Нямбаатарнар нээлээ. 


Энэхүү авто зам, гүүрэн байгууламж нь 4 хэсэгтэй бөгөөд өнөөдөр 1-р хэсэг Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зам ашиглалтад орж байна. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалт үргэлжилж, Яармагаас Хархорин буюу 1-р хорооллын авто замтай шууд холбогдоно. Ингэснээр хамгийн их ачаалалтай байдаг Яармагийн зам болон Сонсголонгийн гүүрний ачаалал 30-40 хувиар буурна.
1992-2021 онд буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хөрөнгө оруулалтыг нийслэлд хийх шаардлагатай байна. Энэ хүрээнд нийслэлд ирэх жилүүдэд
✅Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” Ган татлагат гүүр
✅Шинэ их тойруу хурдны авто зам
✅Толгойтоос Амгалан хүртэлх Метроны нэгдүгээр шугам
✅Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг зэрэг дэд төвүүдийн дэд бүтцийн ажил хийгдэнэ.
Өнөөдрийн ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүр нь 391 метр бөгөөд Улаанбаатар хотод баригдсан хамгийн урт гүүр болж буйгаараа онцлогтой. Бүтээн байгуулалтад оролцсон хувийн хэвшил, инженер техникийн ажилтнууддаа баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 51 минутын өмнө
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 16 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 19 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 19 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 20 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 2026/11/04
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 2026/11/04
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/11/04
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 2026/11/03
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026/11/03