БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

Г.Оюунтуяа
2026/08/17

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт,  экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны төлөөлөл Улаанбаатар хотноо хэлэлцэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол Улсын асуудал бус энэ дэлхийн бүх улсын хамтын асуудал юм. Тиймээс улс орнууд өөрсдийн асуудлаа шийдэх гэж тус тусдаа оролдох бус нэгдэн нийлж, ирээдүй хойчдоо ямар дэлхийг үлдээх вэ гэж хэлэлцэж буй тун чухал арга хэмжээ болж байна. Ган, зуд, үер усны асуудлууд нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Энэ нь зөвхөн байгаль орчны бус хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт билээ. Тиймээс COP17 хурлын чухал хэсэг  “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Өнөөдрийн  байдлаар 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоос 50 гаруй төлөөлөл нь хотын удирдлагууд байна. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хотын ойжуулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх, тоосжилтын эсрэг бүс нутгийн хамтралыг үүсгэх, Улаанбаатар хот бусад хоттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 20 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 1 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 1 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22