БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Г.Оюунтуяа
2026/08/14

Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзлаа. 

Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо, НҮБ-ын ХХААБ-ын Төслийн зохицуулагч А.Амгалан, НҮБ-ын ХХААБ-ын Төслийн зохицуулагч Д.Батчулуун, НҮБ-ын ХХААБ-ын Л.Амарсанаа нар байлцав. 

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэнээс хойш ХХААБ-тай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өргөн хүрээнд урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал түнш байсаар ирсэн гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэл, боловсруулалт, зах зээлийн уялдааг сайжруулахыг зорьж байна. Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх нь чухал байна гэлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсин хэлсэн үгэндээ Монгол Улсад олон чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хамтын ажиллагааны үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, НҮБ-ын ХХААБ-ын зүгээс Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын урт, богино, дунд хугацааны хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад хамтрах, мал аж ахуйн чадавхжуулах сургалтын төв байгуулах боломжтой гэдэг санал дэвшүүлэв.  НҮБ-ын ХХААБ-аас Киргизистан, Тажикистан зэрэг орнуудад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дроноор бүх малыг тоолж, малын төрөл болон нас, хүйсээр нь ялгах технологи нэвтрүүлж байгаа аж. Үүнийг нь Монголд хэрэгжүүлэхэд төвөгтэй байж болох ч бусад улсад нэвтрүүлсэн туршлага дээрээ тулгуурлан хамтран ажиллах, түүнчлэн дрон ашиглан бэлчээр ашиглалтыг хянах, ургамлын үр цацаж, бэлчээрийн доройтлыг бууруулж буй туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтой гэдгийг ноён Танават Тиенсин мөн хэллээ. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын яамнаас “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллахад сонирхолтой байгаагаа онцлов.  Монгол Улсын баруун бүсэд 2026 онд шүлхийн SAT-1 хэвшил анх удаа бүртгэгдсэн нь малын эрүүл мэндийн тогтолцоонд шинэ сорилт болсон. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Малын эрүүл мэндийн Онцгой байдлын удирдлагын төвийн олон улсын экспертүүд Монгол Улсад ажиллаж, хариу арга хэмжээ, тандалт, лаборатори болон мал эмнэлгийн тогтолцоонд техникийн үнэлгээ хийж байгаад сайд Ц.Идэрбат талархал илэрхийлэв. Цаашид малын эрүүл мэнд, өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэг, био аюулгүй байдал, лабораторийн чадавх, вакцины хангамж, нөөцийг дотоодоосоо хангах боломжийг нэмэгдүүлэх, малын бүртгэл, гарал үүслийн мөшгөх тогтолцоо, хүнсний аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн цогцоор нь бэхжүүлэх нь малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд стратегийн ач холбогдолтой. Энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн дэмжлэг, олон улсын туршлагыг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид тус байгууллагатай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх болно гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 28 минутын өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 45 минутын өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22