БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
2026/08/14

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хорооны Зүүн Ази, Номхон далайн дэд хорооны ажлын албаны дарга Томас Хилл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.08.14) хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж, хамтран ажиллах уламжлал тогтож буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцоллоо.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, уул уурхай, эрчим хүчний салбарын боломж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцсон гэлээ.


Уулзалтын үеэр талууд чухал ашигт малтмал, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны талаар болон эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүрээнд санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдал, хүн, ус, хөрс, бэлчээр, мал аж ахуйд үзүүлэх нөлөөллийг цогцоор авч үзэх нь чухал гэдгийг онцолсон.

Мөн Монгол Улсад судалгааны ажлын үр дүнгээс үл хамааран тогтмол санхүүжилт олгох тогтолцоо давамгайлж байгааг дурдаад, АНУ-ын өрсөлдөөнт судалгааны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлдэг туршлагыг үнэлж буйгаа тодотгосон. Тэрбээр судалгааны үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, санхүүжилт олгодог тогтолцоо нь шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хамтарсан судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн.


Төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл, АНУ чухал ашигт малтмал, эрчим хүч болон стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг дурдав. Мөн хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн АНУ-ын талаас худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсаас АНУ-д экспортлох тодорхой төрлийн боловсруулсан бүтээгдэхүүнд ногдох тарифыг бууруулах, чөлөөлөх зорилготой “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг дахин өргөн барих чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм.


Уулзалтын төгсгөлд талууд Монгол, АНУ-ын харилцааг цаашид улам бэхжүүлэх, дээрх чиглэлүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 26 минутын өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 43 минутын өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22