БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголбанк “Койн Инвест” компанитай дурсгалын зоосны шинэ төслүүд хэрэгжүүлнэ

Г.Оюунтуяа
2026/08/10

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн Инвест” (Coin Invest, CIT) компанийн Гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзан, дурсгалын зоосны үйлдвэрлэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголбанк тус компанитай 1996 оноос хойш хамтран ажиллаж, Монголын түүх, соёл, байгалийн өвийг илэрхийлсэн, олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авсан дурсгалын зооснуудыг бүтээж ирсэн юм.

Энэ хүрээнд талууд 2027 онд “Чингис хаан” дурсгалын зоосны цувралыг үргэлжлүүлэн “Монгол Улсын хаад” цуврал гаргах, мөн Монгол Улсын төрийн тахилгат 13 ууланд зориулсан “Төрийн тахилгат уулс” цувралыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг хийц загвараар бүтээхээр төлөвлөж байна. 

Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаануудаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээлүүд болсоор иржээ. Тухайлбал, “Нохой зээх” дурсгалын зоос 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг зоос”, “Шар шувуу” дурсгалын зоос 2013 онд мөн тус үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал хүртсэн бол “Nimravidae” дурсгалын зоос 2023 онд “Best Paleo Coin Award” буюу “Шилдэг эртний амьтны сэдэвт зоос” шагналыг хүртэж байв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 29 минутын өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 46 минутын өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22