БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, их засварын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна. “ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил  дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сарын 1-нд багтаан 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил нь бүрэн дуусна хэмээн тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав хэллээ.

Ерөнхий сайд “ТЭЦ-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох төлөөллүүдэд үүрэг болголоо. 

Тодруулбал, 

 -“Засгийн газрын нөөц сан”-аас 2.1 тэрбумаар санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нд дуусгах

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 2026 оны 12 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах

-“Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026–2027 оны өвлийн их ачааллын хугацаанд ашиглалтад оруулах,

-Үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажил удаашрч буй асуудлыг судалж шийдвэрлэх.

-Ашиглалтын хугацаа дууссан, нэн яаралтай шийдвэрлэх 25 МВт  “Турбингенератор-5”-ыг шинэчлэх ажлыг 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, ажлыг эхлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхийг тус, тус үүрэг болголоо. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ирэх оны улсын төсөв өргөн мэдүүлэхээс өмнө нөхцөл байдалтай танилцаж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шаардлагатай бодлогын болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийг цаашдаа ч үзүүлнэ гэлээ.

Засгийн газар эрчим хүчний салбарт өнгөрсөн 120 гаруй хоногийн хугацаанд дараах үндсэн чиглэлээр шинэчлэл эхлүүлж, бодит үр дүн гаргаад байна.

-Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 20-63 хувьтай үргэлжилж байгаа. Гүйцэтгэлд Засгийн газар онцгой анхаарав.

-Эрчим хүчний салбарын ухаалаг шилжилт эхэллээ. Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх нийт системийн хэмжээнд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, төлбөр тооцоо, алдагдал, зардлыг ил тод, хяналттай, үр ашигтай болгох цогц шинэчлэл эхэллээ.

 -Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж байна.

 -Шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ одоогийн станцуудын найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, олон жил хуримтлагдсан их засвар, шинэчлэлийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж, гүйцэтгэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов 1 цагийн өмнө
ШАТАХУУН ДАМЛАН БОРЛУУЛСАН ХОЁР ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун Ардчилсан намын “Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга”-аар томилогдлоо 1 цагийн өмнө
Н.Шинэцэцэгийг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
СУМДЫН ХАЛААЛТЫН ТӨВҮҮДИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙГ БҮРЭН ХИЙЖ, ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ МЕНЕЖМЕНТИЙГ НЬ ШИЛЖҮҮЛСЭН ГЭДГИЙГ ОНЦОЛЛОО 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ 5 цагийн өмнө
Мотоциклтой эмэгтэйг мөргөсөн автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 6 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлж, аварчээ. 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 9 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-65 СМ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА 2026/08/05
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ 2026/08/05
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай 2026/08/05