БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ

Г.Оюунтуяа
2026/08/05

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын эдийн засгийн тогтворгүй байдалтай уялдуулан төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гаргасныг мэдэгдлээ.

Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн /2026.08.05/ ээлжит хуралдааны үеэр төрийн зардлыг оновчтой болгох, иргэдэд нэмэлт ачаалал үүсгэхгүй байх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Төрийн зардлыг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газрын тогтоолоор хууль тогтоомжид заасан үүрэг, Засгийн газрын албан ёсны шийдвэр, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээс бусад:

-Форум, уулзалт, зөвлөгөөн

-Баяр наадам, тэмдэглэлт ой

-Олон нийтийн арга хэмжээний санхүүжилтийг түр зогсоох

-Урьдчилан төлөвлөсөн боловч шаардлагагүй гадаад томилолтуудыг цуцлах шийдвэр гаргалаа.

Мөн салбарын яамд болон төрийн бүх шатны байгууллагууд бүсийн хэмжээний чуулган, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.

Цахим ажлын горимыг нэмэгдүүлнэ

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын 30 хүртэлх хувийг цахимаар ажиллуулах чиглэл өгч, байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон цахим ажлын хуваарь гарган хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал төрийн зардлыг хэмнэж, төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болохыг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 42 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22