БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжиж ирснийг онцолж, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хамтарсан сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс засал, нүд судлал зэрэг нарийн мэргэжлийн сургалтыг хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Хариуд нь ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котова хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх чиглэлээр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хүний нөөц бэлтгэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ.

Тэрбээр одоогоор 140 монгол оюутан ОХУ-д анагаах ухааны чиглэлээр суралцаж байгааг дурдаад, цаашид магистр, докторын түвшний сургалт, судалгаанд хамруулах боломж нээлттэй байгааг мэдээлэв. Мөн эмийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эмч бэлтгэх, хоёр улсын төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Талууд цаашид эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 2 минутын өмнө
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 13 минутын өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 40 минутын өмнө
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 1 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 3 цагийн өмнө
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ 4 цагийн өмнө
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ 8 цагийн өмнө
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Өчигдөр
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна Өчигдөр
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23