БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.

Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын  төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав 3 цагийн өмнө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 5 цагийн өмнө
Том хүмүүс хүүхдээс айвал дэлхий сүйрнэ 8 цагийн өмнө
ГОЛЫН УСНЫ ОСЛЫН 2 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ГУРВАН ИРГЭН АМИА АЛДЛАА 8 цагийн өмнө
ЗГ: Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар хэлэлцэж байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно 10 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулна Өчигдөр
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 2026/06/15
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ 2026/06/15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ 2026/06/15
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2026/06/15
ИМАРТ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН 21-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 2026/06/15
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ 2026/06/15
МАН-ЫН БҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/06/15
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 2026/06/15