БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА

Г.Оюунтуяа
2026/06/16

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукалаг хүлээн авч уулзан, Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон ДЭМБ-ын хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхтэйг онцолж, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн бодлогын зөвлөгөө, техникийн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр ашиг, тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн стратегийн худалдан авалтад суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүн, ДЭМБ-аас хийсэн хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, эрсдэлт бүлгийн иргэдийг эмчилгээ, хяналтын тогтолцоонд бүрэн хамруулах асуудалд онцгой ач холбогдол өгч байгааг сайд онцолсон юм.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг тэмдэглэлээ. Тэрээр Монгол Улсад харилцаа холбооны дэд бүтэц эрчимтэй хөгжиж, 5G технологи нэвтэрч байгаа нь телемедицин болон цахим эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Сайд Э.Батшугар мөн Цар тахлын сангийн санхүүжилтээр байгуулагдсан “Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори”-ийг ашиглалтад оруулахад ДЭМБ-аас үзүүлсэн дэмжлэгийг өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ. Тус лаборатори нь Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үндэсний түвшинд баталгаажуулах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукала Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, хөрөнгө оруулалт, тогтолцооны бэхжилтийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Монгол Улс эрүүл мэндийг аливаа хөгжил дэвшлийн тулгуур, ард иргэдийнхээ урт хугацааны аюулгүй байдал, хамгаалалтыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт гэж үздэг нь тодорхой харагдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн “ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын хувьд Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоогоо улам бэхжүүлж, ард иргэддээ илүү хүртээмжтэй үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд богино хугацаанд олон чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгааг харах нь миний хувьд туйлын таатай байна. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд итгэл, урам зориг өгч байна” хэмээн онцоллоо.

Талууд цаашид эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, анхан шатны тусламж үйлчилгээ, дижитал эрүүл мэнд, эмийн зохицуулалт, хүний нөөцийн хөгжил болон бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21