БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Admin
18 минутын өмнө

Монгол Улсын ойн салбар нь ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлт, нутгийн иргэдийн амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нөөц бүхий салбар юм. Тус салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор “Ойн салбар ба Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.05.28/ боллоо.   

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг цаашид тогтвортой, бүтээмжтэй үргэлжлүүлэхэд хэрхэн дэмжих вэ гэдэгт санал бодлоо солилцож, шийдэл гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм. Арилжааны банкнууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувьд хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой” гэв.  

Банк, санхүүгийн салбар 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт зээлийн багцад 5.7 хувийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод буй нь нийт ногоон зээлийн багцын 1 хувьд хүрэхгүй дүн юм.   

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал үүрэгтэйгээс гадна санхүүжилтийн өртөг харьцангуй бага шаарддагаараа онцлогтой хэдий ч тус салбарын аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн дэмжлэг, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг оролцогчид дурдлаа.  

Хэлэлцүүлгийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “Stream+” төсөл, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, төв банк болон арилжааны банкнууд, ойн салбарын мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 18 минутын өмнө
Н.Номтойбаяр: Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна 3 цагийн өмнө
"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно 3 цагийн өмнө
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА 4 цагийн өмнө
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно 11 цагийн өмнө
ГАЛЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй Өчигдөр
Амьтан, спорт, уралдаан тэмцээн, энтертайнмент, танин мэдэхүй хосолсон “HAPPY MONSTER” фестиваль Steppe Arena-д болно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв Өчигдөр
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ Өчигдөр
Иргэдийн инфляцын хүлээлт тогтвортой байна Өчигдөр
Л.ЧИНБАТ: ХҮН СОНИРХОЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН ЗҮЙЛДЭЭ Л АМЖИЛТ ГАРГАДАГ Өчигдөр
Улсын дугааргүй автомашин ашиглан, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг олж тогтоожээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ Өчигдөр
ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна 2026/05/26