БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.04.30/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал манай улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв нарийн судалгаа хийж буй. Судалгааны үр дүнд хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал болохыг тэмдэглэлээ. 

Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостин 2025 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулах хоёр талын зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон. Цаашид дээд, өндөр түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлээгдэж буй баримт бичгүүдэд гарын үсэг зурахын төлөө байна гэв. 

            Элчин сайд Лео Зенг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарч ажиллаж буй талаар танилцууллаа. 

Австрали Улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн. Манай улсын 850 гаруй иргэн тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамрагджээ. Тэтгэлэгт хөтөлбөр 2023-2024 онд 15 байсан бол 2025 онд 17, 2026 онд 20 болж нэмэгджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 4 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 5 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 6 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 7 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр