БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна


 БГД-ийн нэгдүгээр хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг тү р шилжүүлж, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг  Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн захиалгаар “Грэйт констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий, газар доорх 778 автомашины зогсоолыг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгнө. 

Тус бүсэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй учир авто замын түгжрэл, зогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал хүндрэлтэй байдаг. Төсөл хэрэгжсэнээр “Барс” худалдааны төв орчмын түгжрэл буурч, зогсоолын хүртээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.

Мөн, төмөр замын ногоон байгууламжийг Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлсэн шинэ цогц шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгох юм.

Энэ талаар “Грэйт констракшн” ХХК-ийн тодрууллаа. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Ванчинхүү “60 жилийн түүхтэй ногоон байгууламжийг устгаж, зориулалтын бус барилга барина гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ нь ташаа мэдээлэл. Ногоон байгууламжуудыг Баянгол дүүргийн хяналтад, Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан. Төсөл дуусах үед бүх ногоон байгууламжийг буцаан сэргээж, нэмэлт цэцэрлэгжүүлэлт хийнэ. БГД-ийн нэгдүгээр хороо бол 10 мянга гаруй хүн амтай, Улаанбаатарын хамгийн том хороодын нэг. Хороо дахин төлөвлөлтийн бүсэд орсон учир 60 жилийн өмнө баригдсан 2–3 давхар төмөр замын шар барилгууд нураагдаж, өндөр барилгууд баригдаж байна. Ингэснээр авто замын түгжрэл, зогсоолын хүртээмж, ногоон байгууламжийн асуудал улам хүндрээд байгаа.

Манай хийсэн судалгаагаар тус хороонд нийтдээ 1550 орчим байрны гадаах зогсоол, “Барс” захын 160 орчим, төмөр замын байгууллагын 270 орчим гадна зогсоол бий. Гэвч энэ бүхэн 10 мянган оршин суугчид огт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Мөн тэрбээр “Барс” захын ар талын авто зам өдөржин 2–10 км/цагийн хурдтай түгжирдэг. Гол шалтгаан нь захын ачаалал болон түгээлтийн машины дараалал. Төсөл хэрэгжсэнээр газар доорх 778 зогсоол ашиглалтад орж, иргэд машинаа шууд газар доорх зогсоолд байрлуулан, туннелээр зах руугаа орох боломжтой болох юм.  Түгээлтийн машинууд зориулалтын зогсоол ашигласнаар түгжрэл бодитоор буурна. Мөн төмөр замаар зорчих иргэд машинаа урт хугацаагаар тавих боломж бүрдэнэ.

Төсөл хэрэгжиж буй газар үндсэн барилга барихгүй. Харин Нийслэлийн авто тээврийн газрын шаардлагын дагуу автобусны эцсийн буудлыг төлөвлөсөн. Үүнд ариун цэврийн өрөө, жолооч нарын амрах байр, диспетчерийн байр зэрэг жижиг үйлчилгээний байгууламж баригдана гэдгийг хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 10 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 11 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 16 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 17 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 17 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 19 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23