Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс энэ онд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн соёлыг бүтээх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалж, гишүүдээр нийслэлийн есөн дүүргийн төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй хурлаа хийлээ. Хурлаар "Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх төслийг нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо. Ихэвчлэн энэ төрлийн зөрчил удаа дараа бүртгэгдсэн сургуулиудыг сонгож ажиллахаар боллоо...