БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр (2026.02.10) боллоо.

Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуульд Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалтыг тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг эмнэлэгт суурилсан онол, практик хосолсон, багшийн хяналт удирдлага дор явуулах, улмаар “Их сургуулийн эмнэлэг”-ийн тогтолцоог хөгжүүлэх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж, дадлагажиж сурдаг биш харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоо руу орно. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатлалд гарна гэдгийг онцлон тэмдэглэв.

Анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх, батлагдсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.

Боловсролын сайд П.Наранбаяр тус симпозиумд оролцох үеэр, Резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль нь өөрийн харьяа эмнэлэгтэй байж тэндээ онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаагаа хэлэв.

Энэ удаагийн симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх профессориуд, Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг хуралд оролцогчид онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай 47 минутын өмнө
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 1 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 2 цагийн өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв 4 цагийн өмнө
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 4 цагийн өмнө
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана 8 цагийн өмнө
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба 22 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо Өчигдөр
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина Өчигдөр
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр
АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 12 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой Өчигдөр