БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзлаа.

Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, энэ хүрээнд багш нарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж сурах талаар Гүүгл компани болон Гүүгл Жэмини академитай хамтран ажиллаж буйг дурдав.

Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын "МЭДЛЭ" цахим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд эх хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлогт тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Гүүгл боловсролын багц болон Гүүгл танхим платформыг 100,000 гаруй багш,сурагчид ашиглан мэдлэгээ тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх дөрөвдүгээр сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байна.

ОУЦХБ Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологи ашиглаж Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Тус байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий дахины мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт, зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна 2 цагийн өмнө
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 19 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 19 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 20 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 20 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 21 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 21 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 22 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 23 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв Өчигдөр
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ Өчигдөр
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна Өчигдөр
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16