БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Энэхүү үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. “Бичиг соёл” төвөөс санаачлан хэрэгжүүлдэг уг үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус монгол хүний үндэсний ижилсэл, бахархлыг залуу үедээ өвлүүлэх соёлын томоохон хөдөлгөөн юм. Энэ жилийн үзэсгэлэн нь мянганаар хэмжигдэх уламжлалт бийрийн урлагийг XXI зууны дижитал шийдэл, визуал арттай хослуулж, Монгол өв соёлыг дэлхийн соёлын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнтэй харуулах онцлогтой. Монгол бүсгүй хүний ухаан билиг, уян налархай хөдөлгөөн бүр уран бичгийн зураас, тиг бүрд шингэж, бичиг соёлоо хадгалан үлдэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Шагналын сан: Шилдгийн шилдэг бүтээл 2,000,000 төгрөг, шилдэг хоёр бүтээл тус бүр 1,000,000 төгрөгийн шагналтай.

Нийгмийн оролцоо: Олон нийтийн хандалтаар "Тусгай байр"-ын эзнийг тодруулж, үндэсний бичгээ нийгэм даяар сурталчилна.

Нээлтийн ёслол: Монгол бичгийн уран гоо, эмэгтэй хүний нандин мэдрэмжийг нэгэн дор тольдох “Гоо Бэхи – 2026” үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Тус үзэсгэлэнг “SPR Rising Group”, “Бичиг соёл” төв санаачлан, “UGC Mongolia” ерөнхий зохион байгуулагчаар, “Хүүхдийн урлан бүтээх төв” дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна. Монгол хүн бүрийн зүрхэнд орших эх хэл, бичиг соёлынхоо гайхамшгийг бахархан тольдохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99978546, 80088377

И-мэйл: bichigsoyol2020@gmail.com Facebook хуудас: Bichig Soyol

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 34 минутын өмнө
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 53 минутын өмнө
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 1 цагийн өмнө
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 2 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 3 цагийн өмнө
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 19 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 19 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ 20 цагийн өмнө
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ 20 цагийн өмнө
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ 21 цагийн өмнө
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно 21 цагийн өмнө
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 22 цагийн өмнө
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 22 цагийн өмнө
Катар улс агаарын хилээ хаасан тул МИАТ-ийн нисгэгчид Бахрейнд хүлээсээр байна 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ Өчигдөр
МАН-ын генсек Олимпийн хорооны дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ Өчигдөр
АНХААРАЛ ТАТСАН ХӨВСГӨЛИЙН СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ АХБ-НЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 34 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 58 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр