Болгарын зөнч Баба Ванга 12 настайдаа элсэн шуурганд хараагаа алдсаны дараа ирээдүйг харах чадвартай болсон гэдэг.
Тэрээр 1996 онд нас барж, 5079 он хүртэл дэлхийд юу болохыг зөгнөн үлдээсэн байдаг.
Түүний зөгнөлөөс нилээдгүй нь биелэлээ олсон бөгөөд гүнж Дианагийн үхэл, 9-р сарын 11-ний террорист халдлага, COVID-19 цар тахал, томоохон хэмжээний байгалийн гамшгийг урьдчилан таамагласан гэж үздэг. Тэгвэл 2026 онд тэрээр хэд хэдэн зүйлийг зөгнөн үлдээснийг олон улс анхаарч эхэлжээ.
Өнгөрсөн сарын 29-нд Энэтхэгийн Free Press Journal, Economic Times зэрэг олон улсын хэвлэлүүд Баба Ванга энэ жилд зориулан долоон гол сэдвийг онцолсон гэж мэдээлжээ
Уг таамагт дурдсанаар дэлхий даяар томоохон мөргөлдөөн болно магадгүй Дэлхийн 3-р дайн эхлэх магадлалтай хэмээн таамаглажээ.
АНУ, Хятад, Орос зэрэг том гүрнүүдийн геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн дэлхийн хэмжээний томоохон мөргөлдөөн байх магадлалтай аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Тайваны асуудал, Орос-Украины дайн, Израил-Хамасын мөргөлдөөн зэрэг одоо үргэлжилж буй зөрчил илүү өргөн цар хүрээтэй сөргөлдөөнд хүрч болзошгүй хэмээн таамаглажээ. Магадгүй Одоо үүсээд буй АНУ, Венесуэл хоорондын асуудал ч үүнд нэмэр болно хэмээн шинжээчид үзэж буй аж.
2026 онд дэлхийн эрх мэдлийн төв Ази руу, ялангуяа Хятад руу шилжинэ гэж зөгнөсөн гэх бөгөөд Их Британийн шар хэвлэлүүд 2026 онд Хятадын нөлөө мэдэгдэхүйц тэлэх жил байж магадгүй гэсэн байна.
Улс төрийн тогтворгүй байдал, удирдлагын тодорхойгүй байдлыг мөн онцолсон бөгөөд ялангуяа ОХУ-д улстөрийн үймээн гарч, шинэ удирдагч гарч ирж магадгүй хэмээн зөгнөжээ
Байгалийн гамшигтай холбогдуулсан зөгнөлд газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, уур амьсгалын хэт өөрчлөлт зэрэг сүйрлийн үйл явдлууд болж, дэлхийн хуурай газрын 7-8% орчим нь устаж болзошгүй гэж таамаглажээ.
Мөн хүн төрөлхтөн энэ онд харь гаригийн амьдралтай анх удаа холбоо барих магадлалтайг дурдсан. байна