БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт нар Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.Талууд нийслэл Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар саналц солилцлоо. Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн Сөүл хот Улаанбаатар хоттой нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргасан. Иймээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их хүн амтай, ногоон байгууламжийн хувьд бусад дүүрэгт үлгэр жишээ дүүрэг. Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлыг оновчтой тодорхойлж ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.

Сөүл хот  уг цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын соёлын өдөрлөг, төрөл бүрийн фестивал, наадам, арга хэмжээ зохион байгуулж 2 улсын харилцаа, соёлыг нэг шат ахиулах боломж бүрдэхийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 7 цагийн өмнө
Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг 7 цагийн өмнө
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ 8 цагийн өмнө
Хучлагатай автомашинаа асааж дотор нь суусан хоёр иргэн угаартаж нас баржээ 9 цагийн өмнө
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов 9 цагийн өмнө
Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 12 цагийн өмнө
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын хуралдаан болно 15 цагийн өмнө
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй Өчигдөр
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно Өчигдөр
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ Өчигдөр
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ Өчигдөр
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага бүртгэгджээ 2026/01/05
Нэгдүгээр сард халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж олгох хуваарь 2026/01/05