БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРИЙГ ТҮГЖИГЧ “ТҮГЖРЭЛИЙН” Ч.БАТЗОРИГ


- ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ ЁСТОЙ НЭР ДЭВШИГЧИД -

Таван шүүр ажиллагааг эхлүүлж, авилга албан тушаалын болон бусад хэрэгт нэр холбогдсон л бол төрийн болон улс төрийн ажил, албан тушаалд нь цэг тавина хэмээн мэдэгдэж байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт хэрэгжиж байна уу?
МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ энэ зарчмаа баримталж Д.Сумьябазар, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан гээд улс төрийн карьер нь оргил үедээ явж байсан ч ногоон автобус, нүүрс, хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон олон улстөрчдөө улс төрөөс зайлуулсан
Гэтэл ногоон автобусны дуулиант хэрэгт нэр холбогдсон, НИТХ-ын төлөөлөгч болон харьяа агентлагийг удирдахдаа хариуцлагагүй ажилласан, гологдсон, огцорсон хүмүүсийг дахин нэр дэвшүүлсэн нь нийслэлд унасаар байгаа МАН-ын нэр хүндийг унасан дээр нь дэвсэлнэ гэгч болоод байна. Нөгөөтэйгүүр нийслэлийн намын хороог аваад жил гаруй болж байгаа Х.Нямбаатар энэхүү нэр дэвшүүлэлтээрээ Хотын экс дарга Д.Сумьяабазарын улс төрийн нөлөөллөөс хараат байгаа нь батлагдлаа.

Д.Сумьяабазарыг засаглаж байх үед ногоон автобусны дуулиант хэрэг дэлгэгдсэн. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас эхлээд Нийслэлийн ЗДТГ болон харьяа агентлагт ажиллаж байсан 24 хүн яллагдагчаар татагдаад буй. Гэтэл тухайн үед нийслэлийг удирдаж байсан гол хүн болох Д.Сумьяабазар болон эдүгээ НИТХ-д нэр дэвшээд байгаа Ч.Батзориг нар энхийн цагаан тагтаа мэт шударга ёс ярин нийслэлийг дахин удирдахаар зүглэж эхэлжээ.

  • Баримтыг нь фокуславал тэд яг үнэндээ бол нэр дэвшиж, нийслэл рүү зүглэх нь байтугай хууль хяналтынханд шалгуулж явах ёстой хүмүүс аж.

Д.Сумьяабазар одоогоос 2 жил гаруйн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэлийг удирдаж байхдаа “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулж, захирлаар нь Чимэддоржийн Батзоригийг томилж байжээ. Удалгүй 8 сарын дараа Түгжрэлийн сайд гэх албан тушаалыг бий болгож, Ч.Батзоригийн багш Ж.Сүхбаатар томилогдон ирсэн нь тохиолдлынх биш хэмээн нийслэлийнхэн ярьдаг. Тухайн үед Засгийн газар нийслэлийн түгжрэлийг бууруулахад зориулан 318 тэрбум төгрөгийг шилжүүлээд байсан бөгөөд үүнийг захиран зарцуулахад багш шавь 2 гар нийлэн ажилласан хэмээн цахим орчинд өнөөдрийг хүртэл шуугисаар байгаа.. Харамсалтай нь өнөөдөр нэг нь шүүхийн өмнө яллагдагч болж, нөгөө нь НИТХ-д нэр дэвшээд явж байна.

  • Д.Сумьяабазарын гарын үсгээр нийслэлд шургалж, Ж.Сүхбаатар сайдын үед ногоон автобусны дуулиант хэрэгт холбогдож, Х.Нямбаатар даргын үед хуулийн хамгаалалтад орж, НИТХ-д хүртэл нэр дэвших эрхээ авсан Ч.Батзориг гэж хэн бэ? 

Нийслэлийн тендерийн амтанд орсон энэ хүнийг НИТХ-д оруулах гэж яагаад улайран зүтгээд байна вэ?  Бизнес хийж, ашиг харж ажиллаж сурсан ийм хүнийг НИТХ-д нэр дэвшүүлэх нь улстөрчдийн хэнд нь ямар ашигтай байсан вэ гээд  эргэлзээтэй олон асуулт байна?

Хотын мафийн шинэ сүлжээг үүсгэхийг оролдогч, нийслэлийн тендерүүдээр хөлжсөн Ч.Батзоригийг НИТХ-д нэр дэвшүүлснээрээ  Х.Нямбаатар шударга ёсны төлөөх, авилгын эсрэг тэмцлээсээ урважээ. 

Улс төрөөр эрх мэдэлд хүрч, эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлдэг ийм хүмүүс нийслэлийн хөгжлийг түгжиж, түрүүвчээ түнтийлгэхээс өөрөөр юу ч хийдэггүйг өнгөрсөн сонгуулийн үр дүн, ногоон автобусны дуулиант хэрэг харуулсан шүү дээ Баянзүрхчүүдээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 51 минутын өмнө
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 16 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 19 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 19 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 20 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 2026/11/04
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 2026/11/04
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/11/04
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 2026/11/03
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026/11/03