БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУУЛЬ БУСААР 3 ТОНН ХҮРТЭЛХ ШАТАХУУН ШАГААР ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ. Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ. Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлсэн байна. 500 литрээс 3 тонн хүртэлх дизель түлшийг Портер, Бонго, Забрушка маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, СХД-ийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ. Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна.

Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Зөрчлийнтухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР 3 ТОНН ХҮРТЭЛХ ШАТАХУУН ШАГААР ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина 1 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг нээнэ 1 цагийн өмнө
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/12/05
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО 2025/12/05
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО 2025/12/05
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 2025/12/05
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 2025/12/05
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 2025/12/05
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 2025/12/05
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 2025/12/04
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2025/12/04