БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа.

Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар далан барих дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Мөн цаашлаад Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж буй. Учир нь ДЦС 3, 4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх тул хот руу ойртуулж өгч байгаа юм. Иймээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн зүгээс газар чөлөөлөлт хийхийг хүсэж байна. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн гол авто замуудын нэг бол Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 км үргэлжлэх тусгай зориулалтын авто зам юм. Хоёр эгнээ бүхий уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотод Улаанбаатар хотын тээвэр, логистикийн нэгдсэн төвийг шинээр барина. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, хот дундуур дайран өнгөрч буй төмөр замын эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Мөн уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР 3 ТОНН ХҮРТЭЛХ ШАТАХУУН ШАГААР ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина 1 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг нээнэ 1 цагийн өмнө
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/12/05
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО 2025/12/05
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО 2025/12/05
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 2025/12/05
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 2025/12/05
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 2025/12/05
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 2025/12/05
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 2025/12/04
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2025/12/04