БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Г.Оюунтуяа
2025/11/18

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаны төлөөллүүд, иргэдийн төлөөлөл оролцож, иргэд нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд санал хүсэлтээ илэрхийллээ.

Иргэдийн зүгээс хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслүүдийг дэмжиж, сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулж, хүнд суртал, татварын ачааллыг бууруулах, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон хэлэв.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ирэх  онд нийслэлийн төсөвт 4,387.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа бөгөөд тус эх үүсвэрийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Үүнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
  3. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
  4. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  5. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх явцдаа иргэдийн саналыг бодитоор тусгах нь хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал гэдгийг тодотголоо. Иймд иргэн та нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгуулах нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний санал, хүсэлтээ ulaanbaatar.mn цахим сайтаар нээлттэй илэрхийлж болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 3 минутын өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 44 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 1 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22
ҮЙЛ ЯВДАЛ: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал болно 2026/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа 2026/05/21
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/21
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв 2026/05/21
Эрдэнэт үйлдвэрийн толгойд суусан “Эрдэнэс монгол” ХХК-д уурхайчид бухимдлаа илэрхийлэв 2026/05/21
Н.Жаргалбаяр: Надад бэлэглэх гэж иргэдээс цуглуулсан 30 сая төгрөгний учир олдвол сайн зүйлд хандивлана 2026/05/21
1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ 2026/05/21
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов 2026/05/21
Гүний уурхайг нөхөн сэргээх төсөл анх удаа Налайхын уурхайд хэрэгжиж байна 2026/05/21