БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
2026/05/22

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт /2026.05.21/ ажиллаж, хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлсэн зорилго зорилт, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Хил хамгаалалтын эрх зүйн орчныг сайжруулж, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарч, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг байгуулахаар ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо. 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлснийг Хил хамгаалах ерөнхий газраас танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримтална гэдгээ онцоллоо. 

Түүнчлэн хил хамгаалах салбарт хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хилчдэд танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэлээ. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах ерөнхий газарт ажиллах үедээ хил хамгаалах газрын удирдлагын нэгдсэн төвтэй танилцлаа. 

Уулзалтын үеэр эх орныхоо дархан хилийг манах хүндтэй үйлсэд зүрх сэтгэл, ур чадвараа дайчлан, хамт олноо манлайлж ажилласан зарим албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медалиар шагнуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан гардууллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21