БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний 5 сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон ба Авлигын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд 12 албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.

Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан, түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37,0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21