БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Г.Оюунтуяа
2025/11/17

Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгаа энэ үед өнгөрсөн амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн хоёр удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал:

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Цэнгэл” нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 автомашин нуурын мөсөнд цөмөрч, зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарч, автомашин нь живсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас "Киа бонго-3" загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын цөмөрсөн байгааг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоогоод байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин голын мөсөнд цөмөрч орсон, автомашинд зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагиийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амь насыг авран хамгаалсан.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаатай холбогдуулан гол, нуурын мөсөн бүрхүүлийн тогтоц харилцан адилгүй байгааг мэдээллээ.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08