БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
2026/07/23

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхнан өнөөдөр /2026.07.23/ Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны 10-р Ерөнхий ассамблейн“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Энэ удаагийн хурал нь хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цагдаагийн сургалтын чанар, чадамжид суурилсан үнэлгээ, дижитал технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцох зэрэг чухал ач холбогдолтой болж байна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага, цахим залилан, шинэ технологид суурилсан гэмт үйлдэл улам нарийн, хил хязгаар үл харгалзсан шинжтэй болж байна. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчдыг зөвхөн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах, шинэ нөхцөлд зөв шийдвэр гаргах өндөр ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэж, төлөвшүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ удаагийн хурлаар цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, чадамжид суурилсан үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа, дижитал технологийн хэрэглээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал сэдэв, хамгийн оновчтой гарц гаргалгаатай яриа хэлэлцүүлэг болж байна.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас дэвшүүлсэн санал, санаачилга, гаргасан шийдэл бүхэн Азийн улс орнуудын цагдаагийн боловсролын хөгжил, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 19 минутын өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21