БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо

Г.Оюунтуяа
2026/07/23

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулахдаа цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан. Энэ хүрээнд "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хүртээмжтэй хамруулах талаар мэргэшсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох уулзалтуудыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд ТОСК ТӨХХК-иас "Үндэсний статистикийн хороо"-ны төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системийг хэрхэн зөв үнэлэх аргачлал болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. "Үндэсний статистикийн хороо"-ны зүгээс үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд ТОСК ТӨХХК-тай хамтран ажиллаж, төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах цахим системийн хөгжүүлэлтэд шаардлагатай өрхийн болон иргэний мэдээллийг хуульд заасан буюу зөвшөөрөгдөх хэмжээнд гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдээс "Солонго 1-2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөд бэлэн болсон. Энэхүү төсөлд иргэдийг хамруулахдаа цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын системийг ашиглах юм. "Солонго 1-2" төслийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалт эхлээгүй бөгөөд бэлтгэл ажил явагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 18 минутын өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21