УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал төсвийг хэрхэн үгсэн хуйвалдаж, команпаар баталдаг талаар шүгэл үлээж нийтлээд байгаа билээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа
"Хуйвалдааны төсвийг эсэргүүцсэн биднийг Төсөв гацаах зорилготой гэсэн мэдээллүүд цацаад эхэлжээ.
Бид төсвийг батлуулахгүй байх хэмжээнд хүрэхгүй цөөнх.
Гагцхүү төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой төдий.
Төрийн мөнгө гэж байхгүй, харин иргэд, компаниудын төлсөн татварыг 2026 онд юунд зарцуулах, хэрхэн хуваарилахыг сонгогч ТА анхаарч мэдэж, хянаж байх хэрэгтэй.
Төсөв оновчгүй зарцуулагдвал ирээдүйн сайн сайхан, хөгжлийн тухай ярилтгүй" гэжээ.