БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Номин 2026 оны төсвийн талаар өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ. Тэрээр, 

Төсөвт шинээр оруулж ирж буй 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээний дийлэнх нь төсвийн тухай хуулийн шаардлага хангаагүй байна. 

Эмч, ахмадуудын тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой төсвийг шаардлага хангаагүй, ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдээгүй буюу “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байгаа нь буруу.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 оны төсвийн төсөлд Байнгын хороо, ажлын хэсгээс оруулсан өөрчлөлтүүд Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчиж байгааг дүгнэсэн байна. 

 Тухайлбал,

67 төсөл нь шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээг гурван жилд дуусгах, жил бүр тэнцүү санхүүжүүлэх шаардлагыг хангаагүй.
12 төсөл нь ТЭЗҮ, зураг төсөл, хуульд заасан зөвшөөрлүүдээ бүрэн хангаагүй.
14 төсөл нь ТЭЗҮ нь байсан ч барилгын зураг төсөл, магадлалаар баталгаажсан төсөвтэй байх шаардлагыг хангаагүй.

Төлөвлөлтгүй, шаардлага хангаагүй шинэ хөрөнгө оруулалтыг олноор нэмж байгаа нь дунд хугацаанд төсвийн дарамтыг өсгөх эрсдэлийг дагуулна. Олон Улсын геополитикийн нөхцөл байдал, нүүрсний бодит үнэ зэрэг биднээс үл хамаарах олон эрсдэлийн хажуугаар дотоодын улс төрийг хүртэл төсөвт эрсдэл болгон нааж байгаад харамсаж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо. 6 минутын өмнө
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой 10 минутын өмнө
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 минутын өмнө
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина 1 цагийн өмнө
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна 1 цагийн өмнө
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 2 цагийн өмнө
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ 2 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв 3 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 87 УДААГИЙН ДУУДЛАГААР 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 70 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА 3 цагийн өмнө
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 3 цагийн өмнө
Автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ 4 цагийн өмнө
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна 4 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал болно 5 цагийн өмнө
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 2025/11/07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2025/11/07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 2025/11/07
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 2025/11/07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 2025/11/07