БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш!

Г.Оюунтуяа
2025/11/07

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Тамгагүй төр", "Монгол хаан" жүжигтэй холбоотой санхүүгийн баримтуудыг нийтэлж, мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд "Монгол хаан" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан" хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн билээ.Энэ талаар Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин дараах нийтлэлийг цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

Тэрээр, 

"Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш.

Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.

Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна.

Монгол, Англи улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан “Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон. Зөвхөн Соёлын яам гэлтгүй, Гадаад харилцааны яам, Англи Улсад суугаа элчин сайдын яам ч тодорхой хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Ер нь төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрд төсөв шаардлагатай байдаггүй. Зарим үед хувийн хэвшлээ дэмжиж Олон Улсын байгууллага, улс орнууд руу албан бичиг явуулах зэрэг бодлогын ажлаа бүхий л яамд хийдэг. Зөвхөн “Тамгагүй төр” жүжигт онцгой бодлогын дэмжлэг үзүүлсэн асуудал байгаагүй.

Улс төрийн зорилгоор тасалж тавьсан тогтоолыг бүрэн эхээр нь орууллаа. Монгол Улс анх удаа нэгдсэн стратеги төлөвлөгөөтэйгөөр улсаа Олон Улсад сурталчилж, мэдээ мэдээллээ дэлхий дахинд хүргэж эхэлсэн ажлыг бүхлээр нь үгүйсгэж, харлуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгадаг байх учиртай" гэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 2 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 21 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22