БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн


Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Энэ талаар УБЗАА-наас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. Дулаан, эрчим хүчний горим ажиллагаа тогтворжиж байна. Нийслэлийн төсвийн болон Засаг даргын нөөц хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 30 засвар шинэчлэлийн ажил хийж, дуусаж байна. Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээ шинэчилсэн. 100 гаруй км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Дулаан хангамжийн 15.6 км гол шугамыг өргөтгөн сольсон. Ингэснээр Зайсан, Баянмонгол хороолол, Төмөр зам, Хотын төв, VI бичил хороолол гээд дулаан дутагдалтай байсан хэсгүүдийн дулаан хангамж сайжирч байна. Жилд 20 орчим км автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийдэг. Ирэх жилээс зам дагуу ус тогтдоггүй болно” гэв.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ сарын 6-ны өдрөөс бага хэмжээний цас орох мэдээг УЦУОШГ-аас ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд орсон цаснаар 680 орчим тонн давс, 230 орчим тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан. Харин одоо 7100 тонн давс, 7556 тонн бодис, 1373 шоо метр хайрга, дайргын нөөцтэй байна. Бид энэ жил парк шинэчлэлийг эрчимтэй хийж, 250 орчим машин техникийг авсан. Үүнд, зам, талбайн шүүртэй машин, цас хусдаг машин, вакум үлээгч, угаагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг аваад байна. Ирэх жил эдгээр төхөөрөмжийн тоноглолуудыг авч, илүү олон үйлдлээр ажиллуулна. Парк шинэчлэлээр олгосон тоног төхөөрөмжийнхөө эргэн төлөлтөөр төвлөрсөн төсвөөр гар багажуудыг авахаар төлөвлөж байна. Бид дүүргүүдээс ирж буй тоног төхөөрөмжийн хүсэлтүүдийг эрэмбэлж, худалдаж авахаар төлөвлөж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 10 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 10 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 15 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 16 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 16 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 17 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 18 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23