БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,

"Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нүүрсний гэрээг төрийн нууцаас гаргасан талаар мэдээлэхдээ 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэй болж, УИХ-ын нүүрсний сонсголоор бүтэн өдөр хэлэлцэгдсэн төмөр замын төслүүдийн гэрээг хамтатган дурдсан байна.

“Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан эдгээр гэрээ нь Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн нууцаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нээлттэй байсаар ирсэн.

Олон жил гацсан Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь Интернэшнл” ХХК 2013 оны төсөвт өртгөөр 2019-2022 онд амжилттай гүйцэтгэн, Улсын комиссын онцсайн дүнтэйгээр захиалагч ”Тавантолгой Төмөр Зам” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Манай компанийн барьсан төмөр замаар олон сая тонн нүүрс тээвэрлэгдэж, улмаар хил холболтын гэрээ байгуулагдах нөхцөл бүрдсэнийг бүгд мэднэ. Харин Богдхан төмөр замын төсөл нь Захиалагч талын санаачилгаар хэрэгжээгүй болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажлын төлбөрт өгөх нүүрсийг БНХАУ-ын худалдан авагч нарт шууд нийлүүлдэг, “Бодь Интернэшнл” ХХК нь нүүрсний худалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаанд оролцоогүй, нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бус үйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн ажлын төлбөрт нийлүүлэгдэж байсан нүүрсний үнийг санхүүжүүлэгч тал зах зээлийн үнэтэй уялдуулан индексжүүлж, улирал бүр шинэчлэн тогтоодог бөгөөд энэхүү үнэ нь БНХАУ-ын бусад худалдан авагч нарын үнэтэй ижил байсан болно.

Иймд нэг талыг барьсан, ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрчид, хувь хүмүүст уриалж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 16 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 1 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 2 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 3 цагийн өмнө
Ослын улмаас 5 хүн амь хохирчээ 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ "BUSAN CONCERT HALL"-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 4 цагийн өмнө
Т.БАТСҮХ: ӨРХ БҮР УХДАГ БУС УРГАДАГ БАЯЛГАА ШҮТЭЖ ӨРХИЙН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭЭСЭЙ 5 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална 5 цагийн өмнө
"Бодь Интернэшнл" ХХК: Нүүрстэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулаагүй 6 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 14 цагаас хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой 23 цагийн өмнө
Нүүрсний жинхэнэ хулгайч буюу ил болсон офф-тейк гэрээний цаана 23 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ 23 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна Өчигдөр
Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА, ӨӨРИЙНХӨӨ ХИЙСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ Өчигдөр
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН БОЛОН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр