Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөл “Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025”-ыг “Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” сэдвээр Миллениум плазад зохион байгуулна.
10:00 цагт: Фото сэтгүүлч М.Лхагвасүрэнгийн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Үндэсний түүхийн музейд болно.
11:40 цагт: "Чингис хаан" үндэсний музейгээс эрхлэн гаргасан "Шинэ бүтээлийн нээлт 2025" номын нээлт музейн эрдэм шинжилгээний номын санд болно.
12:00 цагт: Монголын Бийч Волейболын холбооноос: 2025 оны 10 дугаар сарын 20-31-нд Бахрейн Улсад болох Азийн Залуучуудын III их наадамд Монгол Улсыг төлөөлөн Бийч волейболын төрлөөр оролцох талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
15:30 цагт: Сурвалж бичиг судлалын нэрт эрдэмтэн, Төвөдч, ШУГЗ, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Академич Ц.Дамдинсүрэнгийн дэг сургууль, Л.Хүрэлбаатар багшийн боловсруулсан арга зүй” лекц МУБИС-д болно.
19:00 цагт: Уран бүтээлч О.Золбоотөгөлдөр “Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэнгээ “Норпэй” арт галерейд нээнэ.