БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг НЗХГ-аас стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн. Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй  байсан бол  одоо 3-4 метр болсон" гэлээ. 

"Хан-Оргил" СӨХ-ны дарга Д.Лхагвасүрэн “Өмнө нь явган хүний зам нарийн байхад зорчиход хүндрэлтэй байлаа. Дугуйтай явж байгаа хүнтэй багтахгүй нарийхан байсан. Одоо өргөн  болчихсон учраас зорчиход тухтай болсонд баяртай байна” гэсэн юм.   

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан цаашид оршин суугчдын хүсэлтээр явган хүний замуудыг үе шаттай өргөтгөж, шинэчилнэ гэдгийг онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ 1 цагийн өмнө
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ 1 цагийн өмнө
"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 3 цагийн өмнө
Тариалангийн талбайд мансууруулах ургамал тариалж байжээ 3 цагийн өмнө
Фото мэдээ: “Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
ОБЕГ: УВС, ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА 4 цагийн өмнө
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 6 цагийн өмнө
“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” 6 цагийн өмнө
Уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ 7 цагийн өмнө
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна 8 цагийн өмнө
Төрсөн ах дүү хоёр Б.Баатархүү /Bart4k/ болон Б.Аюуш /mzinho/ хамтдаа Мэйжорт оролцоно 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс мэдэгдэл хийнэ 9 цагийн өмнө
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй 23 цагийн өмнө
Ерөнхий сайдын албан бичгийг УИХ хэлэлцэх тов одоогоор байхгүй Өчигдөр
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ номын баяраар барьсан байгууламжаа буулгаагүй учир мэдэгдэл хүргүүлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ Өчигдөр
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа Өчигдөр