БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна.

Энэхүү төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм. Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон. Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн суурь бетон, өндөр чанартай HRB500E арматур, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой юм.

Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой бөгөөд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй бөгөөд оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана. “Улаанбаатар кабель кар” төслийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм. Дүүжин замын тээврийн системийг дэлхийн 100 гаруй орон нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай. Улаанбаатар хотод энэхүү орчин үеийн, аюулгүй, байгальд ээлтэй тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОБЕГ: УВС, ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА 14 минутын өмнө
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 27 минутын өмнө
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2 цагийн өмнө
“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” 3 цагийн өмнө
Уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ 3 цагийн өмнө
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна 4 цагийн өмнө
Төрсөн ах дүү хоёр Б.Баатархүү /Bart4k/ болон Б.Аюуш /mzinho/ хамтдаа Мэйжорт оролцоно 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс мэдэгдэл хийнэ 5 цагийн өмнө
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй 20 цагийн өмнө
Ерөнхий сайдын албан бичгийг УИХ хэлэлцэх тов одоогоор байхгүй 22 цагийн өмнө
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ номын баяраар барьсан байгууламжаа буулгаагүй учир мэдэгдэл хүргүүлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комисс 7 аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ Өчигдөр
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа Өчигдөр
​Х.Нямбаатар: Улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна Өчигдөр
“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ Өчигдөр
ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХУР ТУНАДАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА Өчигдөр
Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв Өчигдөр
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Өчигдөр
МОНГОЛ ТВ охид эмэгтэйчүүдийг доромжлов уу? Өчигдөр