БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотод Дулааны 2 дугаар цахилгаан станц 1961 онд, Дулааны 3 дугаар цахилгаан станц 1968 онд, Дулааны 4 дүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орж байв. Мөн 2015 онд хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай Амгалангийн дулааны станц ашиглалтад орсон.

Тэгвэл 1983 оноос хойш 42 жил яригдсан Улаанбаатар хотдоо хүчин чадлаараа хоёрт орохоор цахилгаан, дулаан хосолсон ДЦС-5 төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотод эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай “Дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг 2025 оноос барих үүрэг даалгаврыг өгсөн. Уг станцыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барихаар төлөвлөсөн.

“Дулааны 5 дугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК төслийн саналаа ирүүлж эрэмбэлсэн жагсаалтад орсон. Өнөөдрийн байдлаар “Митайм Интернэшнл” ХХК-тай гэрээний хэлцэл үргэлжилж байна.

Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын стратегийн ач холбогдолтой цахилгаан, дулаан хангамжийн томоохон эх үүсвэр болох ДЦС-5 төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад ийнхүү танилцуулж байна.

ДЦС-5 төслийн онцлог:

  • ДЦС-5 нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
  • Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
  • Иргэдийг найдвартай, цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөлийг дээшлүүлнэ.
  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дэвшилтэт технологи ашиглана.
  • Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна 39 минутын өмнө
ГОВЬ ХК СЗХ-ны зөвшөөрөлгүйгээр ХХК болж буйгаа зарлажээ 1 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ 1 цагийн өмнө
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна 1 цагийн өмнө
Сугалаанаас их хэмжээнийн мөнгө хожлоо гэж чат бичин, бусдыг залилжээ 1 цагийн өмнө
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна 2 цагийн өмнө
Сураггүй алга болсон 2 настай хүүхдийг ОЛООГҮЙ байна 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ 3 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй 14 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС 5 ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ 15 цагийн өмнө
МИАТ: Маргаашийн Сеүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна 19 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГААРААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ХҮСЖЭЭ 19 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 19 цагийн өмнө
Ганцаараа явсан эмэгтэйн толгойнд нь уут углаж, дээрэмджээ 19 цагийн өмнө
МУГТ Т.ТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ 20 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна 21 цагийн өмнө
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
Боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 24-нд жагсаал зохион байгуулна 22 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана Өчигдөр