БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.

Тус компани “Атрын -4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.

Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.

Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ.
Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМЯ: Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмждэгийг өөрчлөөсэй 5 цагийн өмнө
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө 6 цагийн өмнө
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ 7 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 4 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина 9 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЖИЛД 40 САЯ ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛДАГ БОЛЛОО 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт болно 9 цагийн өмнө
Хөвсгөл аймагт хөл хорио тогтоож аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа 20 цагийн өмнө
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/09/05
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 2025/09/05
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО 2025/09/05
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 2025/09/05
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 2025/09/05
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 2025/09/05