-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
-Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна.
-Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.
-Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.