БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

С.Жамъяаннацаг
2025/09/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм хүрсэн, мөн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн тухайн үеийн түүхэн гэрэл зургуудыг дурсгав.

1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг Жанбэй хошуунд орж ирэн, Хятадыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан түүхтэй.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэргийг хурандаа генерал И.А.Плиев удирдаж, бүрэлдэхүүнд нь 27 дугаар моторжуулсан явган бригад, 13 дугаар мото хороо, 7 дугаар хуягт бригад, 3 дугаар артиллерийн хороо болон Монголын зарим морьт ангиуд орсон байв.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч, Зөвлөлтийн улаан армийн 67 цэрэг амь насаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан юм.

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 7 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 7 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 13 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 13 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 15 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23