БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүгийнхээ зодсон хохирогчийг Ц.Баатарсайхан ХААН банкныхаа ганц өдрийн орлогоор үнэлсэн үү?


Бүлэглэн хүн зодож ноцтой гэмтэл учруулсан гэх Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийнх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Цахим орчинд төдийгүй Монгол даяар шуугиан тарвьж жирийн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн энэхүү ноцтой зодоонд Таванбогдын эзэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан хүүгээс гадна УИХ-ын гишүүн Цэрэнпунцаг, Эрэлийн Эрдэнэбатын хүү нар холбогдсон. Баян, мөнгөтэй айлын хүүхдүүд гэхээр хүн зодож, мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэсэн ойлголтыг үнэн эсэхийг энэ хэрэг батлана гэсэн хүлээлт иргэдэд байгаа юм. 

ХААН банк, "Говь", Таванбогд групп гээд Монголын бизнесийн зах зээлийг атгадаг  Ц.Баатарсайхан тэрбум орчим долларын хөрөнгөтэйгөөрөө Монголын тэргүүн баячуудын жагсаалтын эхний аравт бичигддэг. Гэтэл хөрөнгөөрөө тэргүүлдэг дээрх гэр бүлүүд нийлээд хохирогчид 450 сая төгрөг өгөхөөр тохиролцоо хийхийг оролдож буй талаар цахим орчинд мэдээлэл тараад буй . Үнэн бол ХААН банкинд данстай, карт эзэмшдэг хүн бүрийн гүйлгээ бүрээс 100 төгрөгийн шимтгэл авдаг, Монголын малчдын зээлийн хүү нь тоймоо алдсан энэ эрхэмд 450 сая төгрөг гэдэг хагас өдрийн орлого. Гэтэл бүхэл бүтэн хүний эрүүл мэнд тэртусмаа дөнгөж 20 гарч яваа хүний сайхан үрийн эрүүл мэнд гоо сайхныг ноцтой гэмтээж нүүрийг нь "тэгшилж" нүдний ухархааг нь үйрүүлчихээд мөнгө өгөөд сална гэж байх ёсгүй. 

Мөнгө ашгаас өөр юу ч бодохоо больсон, мөнгөнд умбаж өсгөсөн хүүхдүүдээ ч хүмүүжүүлж чадахгүй болтлоо Монголын баячууд балай болжээ


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 6 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 12 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 12 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23