БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Г.Оюунтуяа
2025/08/14

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 17 цагийн өмнө
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 17 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 18 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 18 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 19 цагийн өмнө
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 21 цагийн өмнө
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ 22 цагийн өмнө
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ Өчигдөр
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Өчигдөр
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 2026/06/25
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 2026/06/25
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23