БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцлоо

Г.Оюунтуяа
2025/08/14

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, тус хөдөлгөөний явц болон “Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Уулзалтаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий өнөөгийн нөхцөл байдал, үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 10,048 шинэ хоршоо байгуулагдаж, 98,546 малчин тус хөдөлгөөнд хамрагдсан байна. Эдгээрээс 7,647 хоршооны 24,372 малчин нийтдээ 825 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд одоогоор 38.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Олгогдсон зээлийн 70 гаруй хувь нь үржлийн мал худалдан авах зориулалтаар зарцуулагджээ. Гэсэн хэдий ч зээлийн зарцуулалт, ашиглалтад нарийвчилсан дүн шинжилгээ хийгдээгүй тул бодит үр дүнг үнэлэх боломжгүй байгааг М.Мандхай гишүүн онцолж, цаашид зээлийн зарцуулалтад хяналт тавих, үр ашигт суурилсан үнэлгээ хийх шаардлагатайг тэмдэглэлээ.

Дээрх асуудлуудтай холбогдуулан “Шинэ хоршоо хөдөлгөөн-2” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд дараах үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Үүнд:
• Шинээр байгуулагдах дундын хоршоодын тоог нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлох, хэрэгжилтийн цар хүрээ, байршлыг бүсчилсэн байдлаар төлөвлөх;
• Санхүүжилтийн эх үүсвэр, төсвийн нийт хэмжээг нарийн тооцож, зээлийн дээд, доод хэмжээ, нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
• Аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэх ажлуудыг тухайн бүсийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах;
• Иргэд, хоршоологчдын дунд газар олголттой холбоотой мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
• Сум бүрийн газар олголтын нөхцөл, зориулалт, хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхой болгох үүрэг чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ Өчигдөр
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа Өчигдөр
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна Өчигдөр
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ Өчигдөр
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ Өчигдөр
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 2026/06/25
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 2026/06/25
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 2026/06/25
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23